
“Ардчилсан сэргэлт” холбоо ээлжит хурлаа өнөөдөр хийж, 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хурлаар Ардчилсан намын дотоод сунгаанд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Д.Ганбатыг холбооны нэрийн өмнөөс нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна.
Тус холбооноос Монгол үндэстний оюун санааны үнэт зүйл, өв соёлыг ардчиллын үнэт зүйлстэй хослуулан, “үндэсний онцлогтой ардчилал”-ыг төлөвшүүлэхийг зорилгоо хэмээн мэдээлжээ. Мөн хурлаар цаг үеийн бусад асуудлаар санал солилцсон байна

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!