
Европын холбооны техник, туслалцааны төслийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зөвлөлдөх уулзалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд зохион байгууллаа.
Уулзалтад МҮЭ-ийн холбооны Нэгдсэн бодлогын газрын дарга Р.Оюунбилэг, төслийн шинжээч доктор Хэлмут Нолд, Александр Моралис болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчид оролцов.
Энэ үеэр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, хяналтын тогтолцооны талаар санал солилцжээ. Мөн цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр үйлдвэрчний эвлэл буюу ажилтны төлөөлөлтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай талаар хэлэлцсэн байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал, байр суурийг сонсож, холбогдох саналыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллахаа шинжээчид мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!