ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өөрийнх нь нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан гэх Удган Б.Булнайтай цагдаагийн алба хаагчаар дамжуулан ял наймаалцсан гэх бичлэг, мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Уг хэрэгтэй холбогдуулан өнөөдөр өдөр Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудаснаа "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаци дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ.
Долоодугаар сард хойд хил дээр ажиллаж явахад яаж гүтгэж байлаа. Одоо эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байна. Эргэж очоод олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, яригдаж байгаа асуудлуудын талаар баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө. Хэн юу гэж бичсэнээр биш, хэзээ, юу, яаж өрнөснийг баримтаар ярих цаг нь болж" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!