БНСУ-ын Инчеон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын газар Монголд нээгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

БНСУ-ын Инчеон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын газар өнөөдөр Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.


Тус байгууллага нь Инчеон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын бодлого, нөөц боломж, эмнэлгийн байгууллага, оношилгоо, эмчилгээний албан ёсны мэдээллийг Монголчуудад хүргэх үндсэн чиглэлээр ажиллах юм. Ингэснээр иргэд Инчеон хотын эмнэлэг, үйлчилгээний талаарх баталгаатай мэдээлэл болон зөвлөгөөг Монгол хэлээр авах боломжтой боллоо.

Иргэд хүсэлт тавьж орчуулагч, унаа зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй авч болно

Инчеон хот нь БНСУ-ын олон улсын гол гарцын нэг бөгөөд дэлхийн томоохон агаарын тээврийн зангилаа болох Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд байрладаг стратегийн давуу талтай.

Үүний зэрэгцээ их сургуулийн болон төрөлжсөн эмнэлгүүд, эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудын B2B уулзалт, танилцуулга, сурталчилгааны арга хэмжээ болон аялал жуулчлалыг уялдуулан авах боломжийг бүрдүүлнэ. Мөн тус хотыг зорьж эмнэлгийн үйлчилгээ авах иргэд
-Онгоцны буудлаас тосох үйлчилгээ
-Эмнэлгийн орчуулагч
-Байрлаж буй газраас эмнэлэг хүртэл тээвэрлэх унаа зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм байна.

Монголбанк: Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна
Монголбанк: Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна
 
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!