
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан өнөөдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Ойн хүрээнд Ю.Цэдэнбалын академиас түүний болон тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах эрдэм судлал, соёл, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Мөн Академийн эрдэмтэн, судлаачид телевизийн нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ цахим мэдээллийн сайтуудад ярилцлага, нийтлэл нийтлүүлж, тухайн үеийн түүхэн үйл явдал, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!