Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монголбанкнаас өнөөдөр мэдээлснээр, Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Монголбанк өнгөрсөн наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт шийдвэрийг танилцуулахдаа инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг хэлэв. Харин бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжил, эргэлтийг сулруулах эрсдэлтэй гэж үзсэн байна. Эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрсэн ч уг өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбарын өсөлт бүрдүүлж байгаа аж.

Харин уул уурхайгаас бусад салбарын өсөлт харьцангуй бага байгааг мэдээллээ. Мөн өрхийн хэрэглээ хоёрдугаар улиралд 4.4 хувиар буурсан бөгөөд хүнсний бус хэрэглээний бууралт үүнд нөлөөлсөн байна.

Түүнчлэн бодлогын хүүг нэмэгдүүлсний дараа хэрэглээний зээлийн өсөлт саарч, бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдсэн талаар Монголбанкнаас мэдээлэв.

68 дугаар сургууль, 304 дүгээр цэцэрлэгийн орчимд зөрчил арилгаагүй аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт шалгалт хийжээ
68 дугаар сургууль, 304 дүгээр цэцэрлэгийн орчимд зөрчил арилгаагүй аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт шалгалт хийжээ
 
Монголбанк: Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна
Монголбанк: Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!