Өмгөөлөгч Д.Баттулга: Б.Эрдэнэсүх албан тушаалаа ашиглан хохирогчид элдэв янзын хэрэг үүрүүлэх гээд байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

23 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн. Одоогоор шүүх хуралдаан түр завсарлаад байна.

Шүүх хуралдаанд орохын өмнө Б.Эрдэнэсүх манай сайтад тодруулга өгөхдөө: Манай эхнэр байсан О.Нарангарав "Худал мэдээллээр хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн" үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Мөн хамрын гоо сайхны хагалгаанд орсон зургаараа зодуулсан гэж Монголын ард түмнийг хуураад явж байна" гэсэн юм.

Харин хохирогч О.Нарангаравын өмгөөлөгч Д.Баттулга дээрх мэдээллийг үгүйсгэж, “Манай үйлчлүүлэгч О.Нарангарав огт гоо сайхны хагалгаанд орж байгаагүй. Б.Эрдэнэсүх албан тушаалаа ашиглан хохирогчид элдэв янзын хэрэг үүрүүлэхийг оролдож байна. О.Нарангаравын зүгээс маш их гомдолтой байгаа” гэж мэдэгдлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
 
СХД-ийн 42 мянга гаруй ахмадад зориулсан өдөрлөгт 2000 гаруй ахмад оролцлоо
СХД-ийн 42 мянга гаруй ахмадад зориулсан өдөрлөгт 2000 гаруй ахмад оролцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!