68 дугаар сургууль, 304 дүгээр цэцэрлэгийн орчимд зөрчил арилгаагүй аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт шалгалт хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгийн хүсэлтийн дагуу тухайн орчимд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ.

Өмнө нь хийсэн хяналт шалгалтаар сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх талаар “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Тус албан шаардлагыг есдүгээр сарын 2-нд хүргүүлж, хэрэгжилтийг 14 хоногийн дараа шалгахад зарим аж ахуйн нэгж шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогджээ.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагуудын хэрэгжилт хангалтгүй байжээ.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна.

Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж, холбогдох хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.

ЧУУЛГАН: С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас огцруулж, түүний оронд Г.Тэмүүлэнг танилцуулах гэж байна
ЧУУЛГАН: С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас огцруулж, түүний оронд Г.Тэмүүлэнг танилцуулах гэж байна
 
Монголбанк: Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна
Монголбанк: Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!