
09-р сарын 17-ны 20 цагаас 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 3.0-10.0 мм бороо, өдөртөө 0.1-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө өмнөх өдрөөс 6-8 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 2.0-5.0 мм, өдөртөө 1.5-3.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 4.0-12.0 мм, өдөртөө 2.0-5.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +10...+12 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!