“Хараал Хүрсэн Хот” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

“СКАЙмедиа Корпораци”-ийн хөрөнгө оруулалтаар “Оранж энтертайнмент”-ийн 10 жилийн ойн хүрээнд бүтээсэн “Хараал Хүрсэн Хот” драм, гэмт хэргийн жанрын олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Тус киноны үйл явдал нийслэлчүүд анх удаа хотын даргаа өөрсдөө сонгох түүхэн сонгуулийн үеэр өрнөх бөгөөд хотын эрх мэдлийг гартаа авахын төлөөх тэмцэл улс төр, бизнес, гэмт хэргийн ашиг сонирхолтой огтлолцож байгаагаар дүрслэгджээ. Киноны гол сэдэв нь эрх мэдлийн төлөөх тэмцэл, авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил төдийгүй эдгээрийн үр дагавар энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлэхэд чиглэж байна.

Үйл явдал өрнөх тусам хэн нь гэмт хэрэгтэн, хэн нь хохирогч, харин хэн нь энэ тогтолцоог бий болгож буй оролцогч вэ гэдэг асуулт гарч ирэх бөгөөд үзэгчид дүрүүдийн сонголт, нууц, үйлдлээр дамжуулан хариултыг эрэлхийлэх юм. “Хараал Хүрсэн Хот” олон ангит киноны зохиолыг З.Цогтбаяр бичиж, төслийн найруулагчаар Б.Төгөлдөр ажиллажээ.

Мөн тус бүтээлд МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ Г.Амгаланбаатар, жүжигчин Г.Алтаншагай, Х.Баярмаа нарын зэрэг туршлагатай уран бүтээлчдээс гадна УДЭТ-ын залуу жүжигчин Ц.Цэлмэг, С.Хонгорхүү нар гол дүрд ажилласан байна. Киноны гол асуулт болох “Энэ хотын жинхэнэ буруутан хэн бэ?” гэсэн хариултыг үзэгчид цувралын үйл явдлаас өөрсдөө эрэлхийлэхээр бүтээжээ. “Хараал Хүрсэн Хот” олон ангит киног Скаймедиа болон GoPlus-ийн видео сангаас, мөн долоо хоног бүрийн Даваа, Мягмар гарагт 22:00 цагаас NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
 
С.Цэнгүүн: УИХ-ын гишүүд хүртэл жил бүр төсвийн задаргааг хайдаг. Гэтэл яамдууд хэвлэж тараасан материалаа зүгээр л сканердаад төсвийн задаргаа гээд явуулчихдаг
С.Цэнгүүн: УИХ-ын гишүүд хүртэл жил бүр төсвийн задаргааг хайдаг. Гэтэл яамдууд хэвлэж тараасан материалаа зүгээр л сканердаад төсвийн задаргаа гээд явуулчихдаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!