Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа саатлаа. Өчигдөр УИХ-ын чуулганаар төсвийн хэлэлцүүлгүүдийг хийж, ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах байсан ч 14.00-18.00 цагийн хооронд бүтэн дөрвөн цагийн турш ирц бүрдэхийг хүлээсэн. Улмаар ажлын цаг дуусахтай зэрэгцэн, баасан гарагт ч ирц бүрдэхгүйг мэдсэн УИХ-ын дарга С.Бямбацогт яаралтай зохицуулалт хийж, чуулганыг ирэх даваа, мягмар гарагт хуралдуулахаар болсноо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өчигдөр, өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсоод буй юм.
УИХ дахь АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгүүдээс ажлын гурав хоногийн завсарлага авсан тул хуралд оролцохгүйгээ мэдэгдсэн. Харин МАН-ын 68 болон ХҮН намын найм, Үндэсний эвслийн дөрөв, ИЗНН-ын дөрөв буюу нийт 84 гишүүн ирцээ бүрдүүлэн хуралдаж, томилгоо, төсвөө хэлэлцэх бүрэн боломжтой ч МАН 30:38-ын хуваагдлаа ирцээрээ ил тод харуулав. МАН-ын генсек Я.Содбаатар "Манай нам зөрчилдөөнгүй" гэж хэлсэн ч түүний "Засгийн газрын эсрэг үйлдэл хийсэн гишүүнийг МАН-аас хөөнө" гэсэн үг нь МАН хагаралдаангүй байгааг үгүйсгэсэн явдал болсон бөгөөд олонхоороо ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь ч үүнийг нотлон харуулж буй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!