
ШШГЕГ-ын ДАРГА, Бригадын генерал А.Намсаманд өнөөдөр өөрийн баг бүрэлдэхүүний хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Ингэхдээ тэрбээр сайдынхаа эсрэг шүгэл үлээсэн юм. Тодруулбал, тэрбээр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хууль бус шаардлага зөвхөн цагдаагийн байгууллагад ирээд байгаа юм биш. Манайд ч ийм асуудал үзэгдээд байна. Тиймээс мэдээлэл хийж байна. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы шаардсаны дагуу жолоочийнх нь эхнэрийг "Төр Хурах" сувиллын дарга болгосон. Жолоочийнх нь төрсөн дүүг Архангай аймгийн шүүхийн шийдвэрийн дарга болгосон. Хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй хүмүүсийг дэвшүүлэн томил гэж шаарддаг. Бодлогын яам, сайдаа хүндлээд тодорхой томилгоонуудыг хийсэн.
Хамаарал бүхий хэн нэгнийг дарга болгох шаардлага тавьсаар байна. Тавихгүй гэхээр хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, “Чамайг байранд чинь тавина, ажлыг чинь авна” гэх мэтчилэн янз бүрийн байдлаар шахаж дарамталдаг" гэлээ.
Эцэст нь тэрбээр "Алба хаагчдынхаа аюулгүй байдал, албаны хэвийн үйл ажиллагаагаа хангаж, би дуугарахгүй юм бол хэн дуугарах юм бэ. Бид бодит нөхцлөө ярихгүй бол хэн ойлгох юм" гэсэн юм.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!