Өнгөрсөн хавраас эхлэн махны үнэ огцом өсөж, нэг кг үхрийн махны үнэ 40 мянгыг шүргээд буй. Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "40 мянга даваад байсан махны үнэ 20 мянган төгрөг хүртэл буурсан байна. Нийлүүлэлт нэмэгдэж, малын тарга сайн авсан" гэж өчигдөр /09.10/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.
Сайдын мэдээлэл үнэн эсэхийг нягтлахаар Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлтэй тулгалаа. Ингэхэд, есдүгээр сарын 7-ны байдлаар нэг кг үхрийн цул махны үнэ 35724 төгрөг байгаа бол хонины ястай мах кг нь 26.342 төгрөг гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Ж.Энхбаяр сайдын мэдээлэл статистикийнхаас даруй 15 мянган төгрөгөөр зөрж байна гэсэн үг юм.

Ер нь өмнө нь ч зарим сайд, улстөрчид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бодит байдлаас хол зөрүүлж ярьж байсан нь иргэд, олон нийтийг тавлаж буй мэт сэтгэгдэл төрүүлж, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг билээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!