Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, орон тооны зохицуулагч Л.Дашмягмаржав, орон тооны бус зохицуулагч Б.Энхжаргал нарын ажиллах томилолтын хугацаа дуусгавар болжээ.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг, тус хорооны орон тооны зохицуулагчаар Б.Амарсанааг, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзий нарыг тус тус хоёр жилийн хугацаатай томиллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!