Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэг ХЭҮК-т хандаж гомдол гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэг өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, гомдол гаргалаа.

Тэрбээр өмнө нь өөрт нь холбогдох хэргийг шийдвэрлэх ажиллагаа болон хохирогчийн эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох шаардлагыг тавьж байсан юм. Н.Шинэцэцэгийн санаачилсан “Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай” нийтийн өргөдөл Улсын Их Хурлын цахим системд есдүгээр сарын 4-нд бүртгэгдсэн бөгөөд хүндрүүлсэн хүчингийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх санал гаргасан :

Түүний холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 27-нд болж, шүүхээс хэргийг прокурорт буцаасан талаар мэдээлж байсан. Харин өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Хүний эрхийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаснаар уг асуудлыг ХЭҮК-оор хянан шалгуулах хүсэлт гаргаж байна" гэв.

Археологийн малтлагаар Чингис хааны билиг сургаалыг олжээ
Археологийн малтлагаар Чингис хааны билиг сургаалыг олжээ
 
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол 37 этгээдийн 16 нь БНСУ-д байжээ
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол 37 этгээдийн 16 нь БНСУ-д байжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!