Маргааш тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцсоноор тэгш, сондгой дугаарын хязгаарлалт дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 12-ныг дуустал тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой дугаараар ангилан замын хөдөлгөөнд оролцуулж буй. Тэгвэл маргааш буюу 9-р сарын 12-нд тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцсоноор энэ хязгаарлалт дуусаж буй юм.

Гэхдээ ирэх даваа гарагаас энгийн үеийн дугаарын хязгаарлалтын журам хэвийн мөрдөгдөнө. Тухайлбал, даваа гарагт 1, 6-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Сануулахад, лхагва гарагт Хотын дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаас болж яваагүй өдрүүдийн автомашины татварыг ирэх жилийн татвараас хасаж тооцно. Нарийн тооцоолол одоогоор хийгдэж байна. Цаашид тэгш, сондгой хязгаарлалтыг хийхгүй мөн сунгахгүй" гэдгийг онцолсон байдаг.

Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
 
Dwight Howard-ийн дараагийн зогсоол: Гүрж Улсын “Black Fortress Tbilisi” баг
Dwight Howard-ийн дараагийн зогсоол: Гүрж Улсын “Black Fortress Tbilisi” баг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!