
ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох томилгоог танилцуулах чуулганы ирц хүрээгүй тул ирэх даваа, мягмар гарагт хуралдахаар боллоо. Тодруулбал, УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэхээр товлогдоод байсан ба хэлэлцэх асуудлын нэг болон хоёрдугаарт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулж, түүний оронд Удирдах зөвлөлөөр дэмжигдсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудал байсан юм. Гэвч ирц хүрэхгүй байсаар ажлын цаг дууслаа. Иймд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах чуулганыг ирэх даваа, мягмар гарагт хуралдуулах шийдвэрийг Даргын дэргэдэх зөвлөлөөс гаргажээ.
Дашрамд дурдахад, АН-ын бүлэг өнгөрөгч Мягмар гарагт буюу УИХ-ын ээлжит чуулганы нээлтийн өдөр ирэх оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд хуралд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!