
Хотын дарга асан Х.Нямбаатар иргэн Х.Уянгаас 500 сая төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжилдээ "Намайг 126 постоор 38 удаа хулгайч гэж дуудсан. Үүнээс болж иргэд, сонгогчид намайг "хулгайч" гэж ойлгож, надтай хулгайч мэтээр харьцаж байгаа явдал нь сэтгэл санааны хувьд асар их дарамт, ичгэвтэр байдалд оруулж байна" гэжээ.
Харин энэ тухай Х.Уянга "Надаас 500 сая төгрөг нэхэмжилсэн шүүхийн нэхэмжлэлийг уншлаа. Одоо эвлэрцгээе ээ. Намайг Ривер Гарденд байртай, 10 тэрбумаар албан тушаалыг нь авах гэсэн хүмүүсийн талд Уянгаа ажиллаад байна гээд байсан даа. Та хэд тэр гоёмсог байр, 10 тэрбумаа өгчих өө, тэгвэл би уучлалт гуйгаад 500 сая төгрөгийн нэр төрийн нэхэмжлэлийг төлчихье л дээ. Тэгээд аль аль тал нь гомдолгүй, танай дарга мөн сэтгэл санааны дарамтгүй болох боломжтой юм байна.
Та боломжийг ашиглаарай, яаараарай, би яарч байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!