Монгол, Япон мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол, Япон хоёр улсын боловсрол, хүний нөөцийн хөгжил, инженер техникийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоо, инженер техникийн чиглэлээр чадварлаг хүний нөөц бэлтгэх, КООСЭН боловсролын тогтолцоог орон нутагт өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

Монгол Улс Япон улсын КООСЭН боловсролын тогтолцоог 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гурван КООСЭН коллеж үйл ажиллагаа явуулж, 700 орчим төгсөгч бэлтгээд байгаа аж.

Монголын хөгжлийн ирээдүй инженер, технологийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцөөс ихээхэн хамаарах тул бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан КООСЭН коллежийн тогтолцоог орон нутагт өргөжүүлэх, инженер техникийн боловсролыг илүү хүртээмжтэй болгох асуудлыг уулзалтын үеэр хөнджээ. Япон улс хүний нөөц бэлтгэх чиглэлээр Монгол Улстай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцсон байна.

МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас Г.Тэмүүлэнгийн томилгоо хоёр цагаар СААТАВ
МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас Г.Тэмүүлэнгийн томилгоо хоёр цагаар СААТАВ
 
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!