НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг цагдан хорих санал шүүхэд ирсэн ч татгалзаж шийдвэрлэжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 42 секунд

Бид өмнөх мэдээллээрээ Х.Нямбаатарын орлогч асан, одоо НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, энэ сарын 9-ний өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд Л.Хосбаярыг цагдан хорих санал ирсэн боловч шүүхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дахин сануулахад, Л.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэсэн үндэслэлээр шалгаж буй. Өмнөх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах“ зүйл ангиар шалгаж эхэлжээ
Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах“ зүйл ангиар шалгаж эхэлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!