Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ

Огноо
Унших
1 минут 43 секунд

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст криминалистикийн ажиллагаанд ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд шүүх шинжилгээний хэрэглээнд анх удаа нэвтэрч буй уг 3D сканнер нь хэргийн газрын орчин, объект, эд мөрийн баримт болон бусад мэдээллийг гурван хэмжээст өгөгдөл болгон бүртгэж, миллиметрийн нарийвчлалтайгаар дижитал орчинд хадгалах боломжтой юм. Ингэснээр хэргийн газрын бодит нөхцөл байдлыг тухайн үеийн байдлаар нь баримтжуулж, шаардлагатай үед дахин үзэх, хэмжилт хийх, орон зайн мэдээлэлд шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байгаа аж.

Мөн зам тээврийн осол болон бусад хэргийн газрын үзлэгийн үед уламжлалт хэмжилт, зурагжуулалтыг дэмжихээс гадна хүрэхэд хүндрэлтэй, эрсдэлтэй байршлыг зайнаас аюулгүй баримтжуулах давуу талтай байна. Ингэснээр хэргийн газрын үзлэг, хэмжилтийг богино хугацаанд, илүү нарийвчлалтай хийхийн зэрэгцээ хадгалсан мэдээллийг дахин шинжлэх боломж бүрдэж, мөрдөн шалгах болон шүүх шинжилгээний ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс холбогдох байгууллагуудын техник, технологийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа аж

БНСУ-ын Инчеон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын газар Монголд нээгдлээ
БНСУ-ын Инчеон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын газар Монголд нээгдлээ
 
Монгол, Япон мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол, Япон мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!