МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас Г.Тэмүүлэнгийн томилгоо хоёр цагаар СААТАВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэхээр товлогдоод байсан. Гэвч 16:00 цагийн байдлаар ирц 41.3 хувьтай байгаагаас эхлээгүй хэвээр байна. Тодруулбал, өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын нэг болон хоёрдугаарт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулж, түүний оронд Удирдах зөвлөлөөр дэмжигдсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэх учиртай юм.

Дашрамд дурдахад, АН-ын бүлэг өнгөрөгч Мягмар гарагт буюу УИХ-ын ээлжит чуулганы нээлтийн өдөр ирэх оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд хуралд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. Тэд дангаараа ирцээ бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Гэвч улс төрийн нөхцөл байдал тэр дундаа 30,38-ын бүлгийн талцал, дотоод хагаралаас болж одоог хүртэл намын гишүүд нь чуулгандаа орж ирэхгүй байна уу гэх таамаг хөвөрч байна.

“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Чингэлтэй дүүргээс эхэллээ
“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Чингэлтэй дүүргээс эхэллээ
 
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
102 дугаарт нэг өдрийн дотор 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!