
Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна Монголбанкнаас өнөөдөр мэдээлснээр, инфляц оны эцэст одоогийн түвшнээс буурах боловч зорилтот түвшнээс өндөр хэвээр байх төлөвтэй байна.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувд нар: "2026 оны наймдугаар сарын улсын инфляц 12.5 хувь, Улаанбаатар хотын инфляц 11.6 хувьтай байна. Инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байгаа талаар мэдээлсэн юм.
Харин бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжил, эргэлтийг сулруулах эрсдэлтэй гэж үзэж байна. Монголбанкны мэдээлснээр бодлогын хүүг нэмэгдүүлсний дараа хэрэглээний зээлийн өсөлт саарч, бизнесийн зээлийн хэмжээ нэмэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!