Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2771 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1478 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1293 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 13976
-Хүндэвтэр 5666
-Хүнд 1666
-Нэн хүнд 271 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 40780 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3919 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21579 иргэн байна. Үүний 1080 нь жирэмсэн, 3000 хүүхэд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15 хүн халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 963 болов.Тодруулбал, 41-60 насны 2, 61-80 насны 13 хүн нас баржээ.