
Засгийн газрын өнөөдрийн /2026.04.15/ хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнтэй холбоотой элдэв мэдээлэл өнгөрсөн хугацаанд цацагдсан. Тодруулбал, Ergelt.mn сайтад түүнтэй холбоотой "Төрснөөс өөрцгүй, ахынхаа хүүг, туслахаас өөр туршлагагүй хувийн туслахаа эрүүл мэндийн салбарын залуучуудад зориулсан Харвардын 15 мянган ам.долларын тэтгэлэгт шахаж, эмч, мэргэжилтнүүдийн боломжийг хулгайлсан. Глобаль сангийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг Д.Очирбат хувьдаа ашиглаж, гэр бүлийнхэн нь хувийн хэрэгцээ, тэгээд зогсохгүй гадны жуулчдыг зөөвөрлөх ажилдаа ашиглаж байж болзошгүй" зэрэг ноцтой мэдээллүүд гарч байжээ.
Иймээс түүнтэй холбоотой олон мэдээллүүдийг үндэслэн түүнийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар чөлөөлсөн байна.
Сануулахад, одоогоос 7 жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард түүнийг мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлж, Улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар томилж байсан юм. Харин Д.Очирбат Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн Д.Сарангэрэл сайдын шийдвэрийг хууль бус хэмээн үзэн шүүхэд маргаан үүсгэсний эцэст ялалт байгуулж, 2024 оны хоёрдугаар сараас Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаа эргэн хийж байгаад 2025 оны арванхоёрдугаар сард чөлөөлөгдсөн байдаг. Улмаар дахин томилогдон ажиллаж байгаад ийнхүү чөлөөлөгдөж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!