Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Эмч нар маргааш ажил хаяхгүй. Орой хэлэлцээр хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Дөнгөж сая Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Иймд эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг өнөөдөр орой Эрүүл мэндийн яаманд хийх гэж байна. Хэлэлцээр амжилттай болбол ажил хаялт болохгүй гэв.

Шадар сайд Х.Ганхуяг ЗГ-ын гишүүний тангарагаа өргөлөө
Шадар сайд Х.Ганхуяг ЗГ-ын гишүүний тангарагаа өргөлөө
 
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.