Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Цог: Н.Энхбаяр надаас УИХ-ын дэд даргын ажлаа өгөхийг байнга шахаж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Хууль зүйн сайд, УИХ-ын дарга асан Л.Цог "Live Talk" нэвтрүүлгйн үеэр МАХН-Ын дарга асан Н.Энхбаярын хууль бус үйл ажиллагааг илчилж ярьжээ.

Тодруулбал, "МАХН-ыг шинээр эмхлэн байгуулахад би гар бие оролцож явсан. Төрийн гурван өдөрлөгийн бүх албан тушаалд ажилчхаад намаасаа хөөгдөөд хүнд хэцүү явах бүхий л үед нь би өмгөөлж байсан. Би УИХ-ын сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшээд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга болсны дараа Н.Энхбаяр Сөүлээс над руу утсаар холбогдсон. Ингэхдээ нэг сая доллар нэхсэн. Намынхаа байрыг гадны хүнээс авахдаа нэг сая доллар өгөх ёстой байсан юм билээ.Түүнийгээ надаас нэхэж байх шиг. Би хаанаас олох юм. Хулгай хийх ёстой юм уу. Түүнээс эхэлсэн л дээ. Би тухайн үед "Чи яагаад надаас мөнгө нэхэж байгаа юм" гэхэд "Урдаас чи миний буянд УИХ-ын дэд дарга болсон" гэж хэлсэн. Би уурлаж, шатсан. Ингээд л үл ойлголцолд орсон доо. Намайг УИХ-ын даргын ажлаа өгөхийг шахаж байсан. Удалгүй намаас хөөсөн" гэжээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээн өнөөдөр дуусна
Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээн өнөөдөр дуусна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.