Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоолны газраа зөв сонгож үйлчлүүлэхийг иргэдэд анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Сүхбаатар дүүрэг дэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хөгжлийн хойг ХХК-ны "Yummy keto" гуанзны үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийлээ. 

Хяналт шалгалтаар хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дотоод хяналтын журам боловсруулж мөрдөж ажиллаагүй зөрчлийг илрүүлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

Иргэдийн анхааралд: Шинэ төрлийн коронавирус гарсантай холбоотойгоор аль болох гадуур хоолоох, Солонгос Хятад гэх олуулаа иддэг, далайн гаралтай хоол хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Цэнхэр тойргийн мандатыг хасаж, улаан тойрогт шилжүүлэв
Цэнхэр тойргийн мандатыг хасаж, улаан тойрогт шилжүүлэв
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.