Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын сонгуулийг нийслэлд 9, орон нутагт 20 тойрогтой байхаар тогтлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өчигдөр /2020.01.30/ УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд 43 гишүүн оролцож, гишүүд нилээдгүй санал солилцож, маргалдаж хэлэлцсэний үндсэн дээр 28 гишүүн дэмжсэнээр 2020 оны УИХ-ын Сонгуулийг нийслэлд 9, орон нутагт 20 тойрогтой байхаар тогтлоо. Тодруулбал: Нийслэлийн мандатаас 4-г хасаж, орон нутагт нэмсэн юм.

Мөн чуулганаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 34 нь дэмжсэнээр шинэ тоног төхөөрөмж авахгүй, хуучин хэрэглэж байсан төхөөрөмжийг ашиглах боломжтой дүгнэлтийн дагуу тогтоолын төслийг баталлаа. 

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийг ирэх 6-р сарын 24 ны өдөр байхаар тусгасан. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр байхаар заасныг үндэслэн дээр нь ажлын өдрүүдийн дундуур байх нь зүйтэй гэж үзсэнээс /2020.06.24/ өдрөөр эцэслэн шийдвэрлэлээ.

“МИАТ” ТӨХК Бээжин, Хонг конгийн чиглэлийн  зарим нислэгээ цуцаллаа
“МИАТ” ТӨХК Бээжин, Хонг конгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.