Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МИАТ” ТӨХК Бээжин, Хонг конгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК шинэ коронавирус халдварын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа. Тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд 2 болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцалсан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна гэж мэдээлэв.

Нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авах боломжтой.

НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД
Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29-ний өдрийн ОМ223\224
Хонгконг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аяллууд

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ
 
Дугуйгаар аялагч Б.Очирваань Physical Asia шоуны оролцогч Эдди Уилльямстай уулзжээ
Дугуйгаар аялагч Б.Очирваань Physical Asia шоуны оролцогч Эдди Уилльямстай уулзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.