Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын онцгой байдлын хороо урд шөнө Швейцарын Женевт хуралдаж дэлхий даяар ОНЦ БАЙДАЛ зарлах шийдвэр гаргажээ.
Тэд “Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусний халдвар эрүүл мэндийн тогтоцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, уг вирусний халдвар Хятадаас гадна 21 оронд илэрч, 98 тохиолдол бүртгэгдсэн хэдий ч нас барсан тохиолдол байхгүй аж. ДЭМБ олон улсын хэмжээний онц байдлыг өмнө нь таван удаа тогтоож байжээ. Үүнд 2009 онд гахайн ханиад, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус онц байдал зарласан байна.