Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оннц дүмд“ багийнхан монгол видео тоглоом бүтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

"Оннц дүмд" анимэйшнийг бүтээсэн багийнхан реппер О.Баярсайханы санаачилгаа "Fragile" хэмээх аймшгийн, адал явдалт төрлийн видео тоглоом бүтээжээ.  Уг багийн гишүүн, реппэр Rokit Bay хэлэхдээ: "Манай "Оннц дүмд" анимэйшнийг бүтээсэн багийнхан сүүлийн хэдэн сар нэгэн нууц төсөл дээр ажиллаж байсан билээ. Тэр нь юу вэ гэхээр... "Fragile" хэмээх адал явдалт, аймшгийн төрлийн тоглоомон дээр ажиллаж байна.  Өнөөдөр манай тоглоомын demo хувилбар татаж авахад бэлэн болж steam дээр тавигдсан. Тиймээс та бүхэн тоглоомыг татаж аваад бидэнд санал хүсэлт, шүүмжлэлээ харамгүй илгээгээрэй. Бид тоглоомоо яг одоогоор хөгжүүлж байгаа болохоор та бүхний санал хүсэлтийн дагуу сайжруулах зүйлсийг нь сайжруулаад шинэ санааг оруулах бүрэн боломжтой.

Энэ тоглоомын бүтэн хувилбар нь 2020 оны эхний эсвэл хоёрдугаар улирлын эхээр гарах төлөвлөгөөтэй байна. Тоглоомын бүтэн хувилбар гарсны дараа үнэгүй тоглохыг хүсвэл steam-ийн "Add to Your Wishlist" хэсэгт дараарай. Энэ тохиолдолд Монгол улсаас үнэгүй тоглох боломжтой"  гэжээ.

ТОГЛООМЫН ТӨРӨЛ: Violent, Gore, Adventure, Indie, Horror, 2D, Dark Fantasy.

ТОГЛООМЫН ТУХАЙД: Монгол улсын Улаанбаатар хотод жил бүр маш олон хүүхэд сураггүй алга болдог. Энэ бол хүний наймааны хохирогч болж, та бүхний зөвхөн хар дарсан зүүдэндээ л очих боломжтой аймшигт газар ирдэг бяцхан охины талаарх түүх юм. Та 10 настай байсан бол энэхүү там мэт газраас хэрхэн зугтах байсан бэ? 10 настай хүүхдийн эмзэгхэн сэтгэхүйд "дэндсэн" гэмээр зүйлс тохиолдсоор байвал эцэстээ юу болох бол? энэ бүхний хариултыг дараах тоглоомноос мэдэж авч болох нь ээ.

"Fragile" бол сэтгэл сэрдхийлгэм явдлаар дүүрэн тоглоом. Тиймээс жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүс энэхүү тоглоомоор тоглохыг хориглоно.

https://www.youtube.com/watch?v=lEZrI4qRX3U

Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.