БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн 21 оронд тархаад буй коронавирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэг олон нийтийн арга хэмжээнүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ. Хэдийгээр Монгол Улсад одоогийн байдлаар халдвар бүртгэгдээгүй ч Цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа юм.
Үүсээд буй цаг үеийн асуудлаар Монгол Улсын онцгой комисс яг одоо хуралдаж, цагаан сарын үеэр болдог Төрийн золголт, нутгийн зон олон, байгууллагууд, олноороо Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлах шйидвэр гаргалаа.