Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр : Би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж танхимын гишүүд үзжээ. Санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь  Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм.

Тодруулбал, 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ. Гэвч шийдвэрийг баталгаажуулах УИХ-ын тогтоолын төслийг олонх нь дэмжээгүй байна. Ингэснээр нууц санал хураалт хүчингүй болжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авсан юм. Энэ үеэр Н.Номтойбаяр : “Ямар нэгэн дарамт шахалт ирээгүй. Би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. Одоо надад намын хамгаалалт байхгүй боллоо. УИХ-аас бүрмөсөн гарч байна. Тэмцэх чадвартай учраас би гомдоогүй. Энэ бол улс төрөөс бүрмөсөн гарч байгаа гэсэн үг биш” гэв.

Х.Нямбаатар: Жил болгоны зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нөхөн болон дахин сонгуулийг нэгэн зэрэг явуулна
Х.Нямбаатар: Жил болгоны зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нөхөн болон дахин сонгуулийг нэгэн зэрэг явуулна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.