
БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (KTO), Бусан хотын Эдийн Засгийн Хөгжлийн Агентлаг (BEPA), Жэжү Эйр компанитай хамтран Монгол иргэдэд зориулсан “K-Heal·Air” эрүүл мэндийн аялал жуулчлалын хөнгөлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Жэжү Эйрийн Улаанбаатар–Бусан чиглэлийн нислэгээр зорчсон үйлчлүүлэгчид Бусан хотын бүх төрлийн төрөлжсөн эмнэлэгүүд болон гоо сайхны төв, аялал жуулчлалын үйлчилгээний газруудад тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.
Товчхондоо бол Жэжү Эйрийн тийзээ үзүүлээд Бусан хотын бүх төрлийн төрөлжсөн эмнэлэгүүд болон аялагчдыг хамгийн ихээр татдаг алдартай газруудад 10-25 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж, санхүүгээ хэмнэн аялах боломжийг олгосон байна.
Бусан хотын албан ёсны мэдээллээр 2025 онд Бусан хотыг зорьсон гадаад эрүүл мэндийн аялал жуулчдын тоо 75.879-т хүрч, түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтийг бүртгэсэн бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 151.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Жэжү Эйр-ийн тийзээр хямдралтай үйлчлэх эмнэлгүүдийг танилцуулж байна.
Good Gang-an Hospital
Good Gang-an Hospital нь БНСУ-ын Бусан хотод байрладаг, олон улсын зэрэглэлийн оношилгоо, эмчилгээний томоохон нэгдсэн эмнэлэг юм.
Бүтэн биеийн иж бүрэн оношилгоо (Check-up): Орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо, хорт хавдрын эрт илрүүлэг, зүрх судас болон дотор эрхтнүүдийг сууриар нь хянадаг багц шинжилгээ юм.
Хямд үнэ: Бүтэн биеийн оношилгооны багц нь 500,000 воноос эхэлдэг тул эдийн засагт хэмнэлттэй.
- Монгол аялагч, жуулчдад зориулсан эрүүл мэндийн цогц үйлчилгээгээрээ танигдсан тус эмнэлэгт бүтэн биеийн багц шинжилгээнд орохдоо Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 15 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Аялангаа эрүүл мэнддээ цаг гаргаж, өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн ухаалаг сонголт юм.
BGSS Eye Clinic (Нүдний төрөлжсөн эмнэлэг)

БНСУ-ын Сөүл болон Бусан хотуудад салбартай, нүдний нарийн мэргэжлийн мэс засал, оношилгоогоор тэргүүлэгч орчин үеийн томоохон эмнэлэг юм. Монголчуудын хувьд хараа засах болон болор цайх өвчнийг эмчлүүлэхээр хамгийн их зорин очдог шилдэг эмнэлгүүдийн нэг.
- Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд хараа засах мэс засал, нүдний үзлэг, амбулаторийн үзлэг, олон талт нүдний болор цайх мэс заслын төлбөрөөс 15-20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тус хөнгөлөлтийг зөвхөн Бусан гэлтгүй Сөүл хот дахь салбараас нь ч авах боломжтойгоороо онцлог юм.
Nature Korean Medicine Clinic (Уламжлалт анагаах ухааны эмнэлэг)
БНСУ-ын уламжлалт анагаах ухааны арга барилыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн эмнэлэг юм. Биеийн энергийн тэнцвэрийг хангах, алжаал ядаргаа тайлах болон урьдчилан сэргийлэх уламжлалт эмчилгээнүүдээрээ алдартай. Өвчтөн бүрийн төрөлх биеийн онцлогт тохирсон ганцаарчилсан эмчилгээг санал болгодог учраас зөвхөн энэ эмнэлгийн зорьж, Бусаныг зорих хүн олон байдаг.
- Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ (Anti-Aging), Уламжлалт зүү эмчилгээ болон утсан лифтинг (thread lifting)-ийг хослуулсан эмчилгээ, мөн бүсгүйчүүдийн дунд алдартай жин хасах үйлчилгээг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Inje University Haeundae Paik Hospital (Их сургуулийн нэгдсэн эмнэлэг)

БНСУ-ын Бусан хотын Хэундэ дүүрэгт байрлах, Инжэ их сургуулийн харьяа ууган бөгөөд хамгийн том нэгдсэн эмнэлгүүдийн нэг юм. Орчин үеийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн техник технологи, нарийн мэргэжлийн шилдэг эмч нарын баг энд цугларсан байдаг тул монголчууд хүнд өвчний оношилгоо, мэс засал болон нарийн мэргэжлийн зөвлөгөө авахаар маш ихээр зорин очдог.
B1 давхарт нь гадаад иргэдэд зориулсан тусгай төв ажилладаг учраас өвчтөн бүрийн онцлогт тохирсон асаргаа, үйлчилгээг санал болгодог.
- Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх эмчилгээний нийт зардлаас 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Мөн та Бусанд очоод заавал зочлох ёстой алдартай газруудад ч тийзээрээ хөнгөлөлт эдлэх боломжтой.
Hill Spa (Спа & Саун цогцолбор)

Бусан хотын алдартай Haeundae далайн эргийн хамгийн үзэсгэлэнтэй цэгт байрлах, далайг шууд тольдох шилэн цонхтой алдартай спа, уламжлалт саун (Жимжилбан) юм. Далайн мандал, оройн нар жаргахыг харангаа алжаалаа тайлахад хамгийн тохиромжтой, жуулчдын заавал зорьдог газруудын нэг гэж хэлж болно.
- Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 22 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Club D Oasis (Усан парк & Спа цогцолбор)
Бусан хотын хамгийн алдартай Хэундэ эргийн LCT цамхагт байрлах "Club D Oasis" нь усан парк, спа, халуун рашаан, сауныг нэг дор цогцлоосон аварга том, тансаг зэрэглэлийн диваажин юм. Жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг гол онцлог нь далайн мандалтай уусах мэт сэтгэгдэл төрүүлж, дурсамжтай гэрэл зураг татуулах боломжийг олгодог Инфинити бассейн (Infinity Pool).
- Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 24-29 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
10 цагийн турш бүх үйлчилгээг нь авах боломжтой тасалбар нь 54,000 вон. Та Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 32,900 воноор нэвтрэх боломжтой.
Haeundae River Cruise (Дархуулт онгоцны аялал)

Бусан хотын үзэсгэлэнт гэрэлт цамхгууд, хотын архитектур болон алдарт Гванан (Gwangandaegyo) гүүрний доогуур далайн мандалаар аялах боломжийг олгодог хамгийн романтик, жуулчдын дуртай үзвэрүүдийн нэг юм.
- Жуулчдын хамгийн их сонирхдог SUNSET буюу нар жаргах үеийн аялал нь 29,000 вон. Та Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Bibibidang (Уламжлалт цайны газар)
Бусан хотын үзэсгэлэнт Haeundae дүүргийн толгодын орой дээр байрладаг, Номхон далайн уудам мандал, нар жаргах төрхийг бүхэлд нь тольдох аварга том цонхнуудтай, алдартай уламжлалт цайны газар юм. Орчин үеийн хотын чимээ шуугианаас хол, Солонгосын үндэсний өв соёл, нам гүм, тайван орчныг мэдрэхийг хүссэн жуулчдын заавал зорьдог газруудын нэг.
Гол цэс нь олон зуун жилийн түүхтэй, гар аргаар найруулсан Солонгосын уламжлалт навчны болон ургамлын гаралтай онцлог цайнууд, үндэсний амттан болон зуны улиралд хамгийн эрэлттэй байдаг Бингсу (Bingsu) буюу мөстэй амттанг санал болгодог.
- Жэжү Эйр (Jeju Air)-ийн тийзээ үзүүлээд 5 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Та Жэжү Эйр (Jeju Air)-ийг сонгож нисээд дээрх бүх хөнгөлөлтийг эдэл, санхүүгийн эрх чөлөөтэй санаа амар аялаарай.