
Поп дууны супер од Шакира 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дууг өчигдөр орой өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан цацсан байна. Хүлээлт үүсгээд байсан түүний шинэ дуу 9 цагийн дотор 20 гаруй сая хүнд хүрчээ.
Шакира өмнө нь Өмнөд Африкт болсон 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Waka Waka”-г дуулж байсан бөгөөд 2014 онд Бразилд болсон тэмцээний хоёр дахь сүлд дуу “La La La”-г амилуулж, Рио Де Жанейро хотод болсон хаалтын ёслолын ажиллагаан дээр нь “амьдаар” дуулж байсан юм.