BLAST Open Rotterdam 2026 тэмцээний Lower Bracket хэсгийн тоглолтууд өнгөрөгч шөнө болж шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. А хэсгийг "NAVI" тэргүүлж "Aurora" хэсгээсээ хоёроор гарав. Тэд Lower Bracket хэсгээс гарч ирсэн "The Mongolz" багтай учраа таараад байна. Харин B хэсгээс "Team Vitality" 1-ээр гарч, "PARIVISION" 2-оор гарч байна. А хэсгийн Lower Bracket хэсгээс "Team Falcons", "FURIA"-г тэмцээнээс мулталж шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авсан. Тэд хагас шигшээд шалгарах эрхийн төлөө "PARIVISION" багтай тоглоно.
Шигшээ шатны тоглолтууд энэ сарын 27-нд 22:00 цагаас "The Mongolz" болон "Aurora" багуудын тоглолтоор эхэлнэ. Уг тоглолтын дараа "Team Falcons" болон "PARIVISION" багууд тоглож хагас шигшээд өрсөлдөх хоёр баг тодорно.