Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цартахлын үеэр Дораемоны борлуулалт огцом нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 40 секунд

Цартахлын улмаас сургуулиудыг хааснаар Япон хүүхдүүд 50 жилийн түүхтэй алдарт комик цуврал болох "Дораемон-ыг сонирхож эхэлжээ. Ингэснээр тус комикын ботиудын борлуулалт эрс өссөн үзүүлэлттэй байна.

Робот муурны хөгжилтэй үйл явдлын тухай 5 сая гаруй комик ном болон бусад холбогдох материалыг арванхоёрдугаар сард хэвлүүлсэн тухай Shogakukan Incкомпаниас баасан гарагт мэдээллээ. Шог зургийн 45 боть номноос 1-р боть зөвхөн гуравдугаар сард 11000 гаруй хувь борлогдсоныг бүртгэсэн нь орчин үеийн дээд амжилт болжээ.

Японд коронавирусний халдвар ихэссэний улмаас ихэнх бага, дунд, ахлах сургуулиуд гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хаагджээ. Энэ хугацаанд тус улсын хэвлэлийн салбар нь хүүхдийн ном, комикийн борлуулалт эрчимтэй хийсэн бөгөөд Дораемон хамгийн сайн борлуулалттай байсан гэж Токио хотод байрладаг хэвлэлийн газар мэдэгджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Доремон" цувралын анхны хувилбарыг манга зураач Фужико Ф. Фужио (1933-1996) зурсан бөгөөд анхны Doraemon цувралын 6 хувилбарыг багтаасан тусгай боть гаргасан аж. Манга цуврал сургуулийн өмнөх насныхан болон бага сургуулийн сурагчдад зориулсан Шогаукан сэтгүүлийн зургаан сэтгүүлд гарахдаа зураач сэтгүүл тус бүрийн зорилтот үзэгчдийн дагуу нэг ангийн зургаан өөр хувилбарыг зурсан байна.

Эх сурвалж: Kyodo news

С.Баярын шүүх хурал хойшиллоо
С.Баярын шүүх хурал хойшиллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.