М.Итгэл: Бага ангийн сурагчдын сурах бичиг нь дэвтэр болж өөрчлөгдөнө. Ингэснээр сурагчдын цүнхний жин, гэрийн даалгавар багасна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 33 секунд

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчлэл явагдаж байна. Тодруулбал, боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц 26 сургууль, 18 цэцэрлэгт, сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчилсэн хувилбарын тохирц, агуулгын нийцлийг анх удаа судалжээ.

Судалгааг хоёрдугаар улиралийн туршид мөн хийх бөгөөд шинэчлэлийн үр дүнд анги дэвшсэн ч хичээлүүдийн агуулга давхарддаг байсан нь арилж, сурагчийн цүнх хөнгөрнө гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэлээс тодрууллаа.

-Сургуулийн өмнөх боловрол болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагад ямар шинэчлэл орж байгаа вэ ?

-Хамгийн эхэнд сурах бичиг нь гарын авлага болон дасгал ажлын дэвтэр гэх хоёр хэсэгтэй болсон. Гарын авлагыг ангидаа хэрэглээд дасгал ажлын дэвтрийг гэртээ даалгавраа хийхдээ ашиглана.

Ингэснээр сурагчдын цүнхний жин, гэрийн даалгавар багасна.

Хоёрдугаар ангиас эхлээд монгол хэлний унших бичиг гэх номтой болж байгаа. Унших бичгийн урд хэсгийн номын агуулгад тухайн бүлэг сэдвүүдийн хичээлийг үзсэнээр юуг сурах , хэддүгээр хуудсан дээр хичээл нь байгааг бичсэн. Ер нь сургалт эхлэхээс өмнө ерөнхий төсөөллөө эндээс авна гэсэн үг. Хоёрдугаарт хөгжмийн номыг нэгдүгээр улирлын туршилтаар туршиж үзэхэд сурагчдад маш их таалагдсан.

Номон дээрх дуу,бүжгийн бар кодыг уншуулахаар дуу, хөгжим дуу нь явдаг болсон.

Түүнчлэн хичээлийн нэрс өөрчлөгдөж хичээлийн тоо багасаж байгаа.

-Тухайлбал, ямар хичээл.

-"Хүн ба орчин", "Хүн ба нийгэм", "Иргэний ёс зүйн боловсрол" гэдэг хичээл интеграци хэлбэртэй болсон. 1-2 дугаар ангидаа "Би Монгол хүн" нэртэй хичээл, 3-5 дугаар ангид "Миний эх орон" нэртэй хичээл орохоор төлөвлөгдөөд агуулгын тохирол нийцлийг шалгаж ажил явагдаж байна.

-Агуулгын давхцалыг арилгах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ ?

-Өмнө нь Монгол хэлний сурах бичгийн 1-5 дугаар ангийн агуулгыг дандаа өөр, өөр баг бичиж, өөр, өөр хэвлэлийн компаниуд хэвлэдэг байсан. Дизайн нь өөр учраас агуулга нь заримдаа давхацдаг байсан. Тиймээс 1-5 дугаар ангийн Монгол хэлний сурах бичгийн агуулгыг нэг баг бичихээр болсон. Тиймээс давцал арилж харин агуулгын гүнзгийрэл нь ихэсннэ. Ийм байдлаар гарын авлага болон дасгал ажлын дэвтэр хийгдэж байна.

-Сүүлийн асуулт. Цэцэрлэг болон бага ангийн сурагчдын сурах бичиг хэрхэх вэ ?

-"Бидний ном" гээд бэлтгэл бүлгийн буюу зургаан настнуудын дасгал ажлын ном гарсан. Тиймээс цэцэрлэг, явуулын гэр цэцэрлэгийн хүүхдүүд энэ номыг үзсэнээр сургуульд бэлтгэгдэх байдал хангагдана гэсэн үг.

“МИЛАНО КОРТИНА-2026” өвлийн олимпын наадмын тасалбар худалдаанд гарлаа
“МИЛАНО КОРТИНА-2026” өвлийн олимпын наадмын тасалбар худалдаанд гарлаа
 
Ж.Энхбаяр: Дотоодын гурилын үйдвэр суларч байна. Бэлэн гурил ОХУ-аас  татваргүй орж ирж байгаа учраас 3 үйлдвэр зогссон
Ж.Энхбаяр: Дотоодын гурилын үйдвэр суларч байна. Бэлэн гурил ОХУ-аас татваргүй орж ирж байгаа учраас 3 үйлдвэр зогссон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!