Гэрээсээ гараад алга болсон ахмад настныг автобусны камерийн тусламжтайгаар олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Гэрээсээ гарч явдаг өндөр настныг ар гэрийнхэн нь хайж байгаагаа мэдэгдэн, нийтийн тээврээр үйлчлүүлж байж болзошгүй гэсэн мэдээлэл НТБГ-т иржээ.

Мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Удирдлагын төв болон бусад үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн камерийн хяналтын тусламжтайгаар хайх ажлыг эхлүүлсэн байна. Өндөр настан “Сутайн буянт” ХХК-ийн автобусанд бууж суугаад явж буйг олж тогтоон, цагдаагийн байгууллагад мэдэгдэн шуурхай олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Нийтийн тээврийн бүх автобус жолоочийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах бүрэн камерийн системтэй болсон нь иргэд эд зүйлээ алдах, орхисон зүйлээ олж авах, хүүхэд төөрөх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асуудал үүсэхэд яаралтай туслах боломж бүрддэг давуу талтайг НТБГ-аас онцоллоо.

Гурван байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Гурван байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
 
2026 оны төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ
2026 оны төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!