
Намрын улиралд Улаанбаатарын гудамж, талбайд шарилж ихээр ургаж, орчны бохирдол үүсгэдэг билээ. Тэгвэл "Шарилжгүй Улаанбаатар" аяны хүрээнд НЭМГ-ын харьяа 186 эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан, алба хаагчид өөрсдийн байрлаж буй нутаг дэвсгэрийн 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, явган хүний зам дагуу ургасан шарилжийг түүж, цэвэрлэсэн талаар албаныхан мэдээллээ. Мөн шарилжийн тоосноос үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, 78 төрлийн мэдээлэл, зөвлөмжийг 300 мянга гаруй иргэнд цахим хуудсаар түгээж, 447 хүнд сургалт зохион байгуулж, 7829 хүнд гарын авлага тараасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!