“УРГАЦЫН БАЯР 2026” НОМИН-д ирлээ

Огноо
Унших
2 минут 1 секунд

Алтан намрын өнгө дэлгэрч, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын амт шимийг хүртэх хамгийн сайхан үе ирлээ. Намар бол хөдөлмөрийн үр шимээ хураан авч, эх орны хөрсөнд ургасан шинэ ногоо, жимсээр өрх бүрийн ширээ баяждаг онцгой улирал.

Энэ намрын шинэ ургацтай хамт “УРГАЦЫН БАЯР 2026” хямдрал, урамшууллын өдрүүд НОМИН Сүлжээ дэлгүүрт эхэллээ. Шинэ ургацын төмс, лууван, сонгино, байцаа болон жимс, нарийн ногоог тариалангийн талбайгаас шууд хэрэглэгчдийн гарт шинэхэнээр нь хүргэж, намрын элбэг дэлбэг амтыг нэг дороос өөрт ойр салбараасаа сонгох боломжийг бүрдүүлж байна.

Сэрүүхэн өдрүүд эхэлж буй энэ үед амин дэмээр баялаг, шинэ ургацаар өдөр тутмын хоол хүнсээ баяжуулж, дархлаагаа дэмжихэд анхаарах цаг иржээ. Монгол орны хөрсөнд хүч хөдөлмөрөө шингээн ургуулсан ургац бүрийн цаана тариаланчдын бүтэн жилийн нөр их хөдөлмөр бий.

Тиймээс НОМИН Сүлжээ дэлгүүр нь Үндэсний тариаланчдын шинэ ургацын хүнсний ногоог хэрэглэгчдэд хүргэн, дотоодын үйлдвэрлэл, тариалан эрхлэгчдээ дэмжин ажилласаар ирсэн билээ.

Энэ жилийн ургацын баяр худалдаа 09-р сарын 08-аас 10-р сарын 07-ийг дуустал үргэлжлэх тул хэрэглэгч та бүхэн гэр бүлийнхээ хүнсний хэрэгцээг шинэ ургацаар базаан, худалдан авалт бүрдээ үндэсний тариаланчдынхаа хөдөлмөрийг дэмжих боломжтой. Шинэ ургацын жимс ногоог та бүхэн Улаанбаатар хот дахь НОМИН-ийн бүх салбар дэлгүүрээс НОМИН Бонус картын 3-10% хүртэлх урамшууллын оноогоо цуглуулж худалдан авалт хийнэ үү. Үндэсний тариаланчдаа дэмжье. Үндэсний сүлжээ НОМИН.

НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэв
НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!