Хүлэгүүдийн 22 жилийн түншлэл өндөрлөж, “Өмнөговийн Хүлэгүүд” болжээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
2 минут 13 секунд

22 жилийн түүхтэй ХасБанк Хүлэгүүдийн хамтын ажиллагаа өндөрлөж, баг шинэ ерөнхий спонсортой боллоо

Монголын багийн спортын түүхэнд нэг багийг 20 гаруй жил тасралтгүй дэмжсэн байгууллага тун цөөн. Тэдний нэг нь ХасБанк. Тус банк 2004 оноос “Хасын Хүлэгүүд” багийг дэмжиж, 2026 оны улирал дуустал 22 жилийн турш хамтран ажилласан байна.

Харин ийнхүү олон жилийн түншлэл өндөрлөж, 10 удаагийн аварга Хүлэгүүд баг шинэ ерөнхий спонсорын эрэлд гарсан нь энэ зуны онцлох үйл явдлын нэг байлаа.

Учир нь мэргэжлийн багийн тогтвортой үйл ажиллагааны үндэс нь санхүү. Ялангуяа Монголын багуудын хувьд гадаадын тэмцээн, аялан тоглолтод оролцох нэг удаагийн зардал л гэхэд 100 сая төгрөгөөс давдаг. Тиймээс багийн цаашдын өрсөлдөх чадвар, тоглогчдын бүрэлдэхүүн, олон улсын тэмцээнд оролцох боломжид санхүүгийн тогтвортой байдал шууд нөлөөлнө.

Энд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Багийн эзэн байх болон багийн спонсор байх нь хоёр өөр ойлголт. Багийн эзэмшил, менежментийг нэг байгууллага хариуцаж болох ч тухайн багийн ерөнхий спонсор өөр компани байх боломжтой. Харин спонсорт санал болгох эрх, багийн нэр, брэндийн харагдах байдал зэрэг нь тухайн хэлцлийн нөхцөлөөс шалтгаалан харилцан адилгүй байна.


Өнөөдрийн нөхцөлд багууд спонсортоо санал болгож буй хамгийн том активын нэг нь багийн нэр, брэнд болжээ.

Тэгвэл энэ удаад Монголын сагсан бөмбөгийн хамгийн амжилттай багуудын нэг Хүлэгүүдийн нэрэнд шинэ өөрчлөлт орж, баг “Өмнөговийн Хүлэгүүд” нэрээр өрсөлдөхөөр болж байна.

Ингэснээр 22 жилийн турш “Хасын Хүлэгүүд” нэрээр дуудагдсан багийн нэгэн үе өндөрлөж, шинэ ерөнхий спонсор, шинэ нэр, шинэ эрин эхэлж байна.

Хачиртай бантан подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагнал олгодог болно
Хачиртай бантан подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагнал олгодог болно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!