2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлаар хуралджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.09.11/ боллоо.

Хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны тухай болон “Лос-Анжелес 2028” олимпын наадмын тухай мэдээллийг сонсож хэлэлцлээ.

Үндэсний шигшээ багийн тамирчдын 2028 оны Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнд оролцох, бэлтгэл сургалтыг хангахад зарцуулагдах зардал, тамирчид, дасгалжуулагчдын цалин хөлсийг төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийг хэлэлцүүлэх үеэр нэмэгдүүлэн тусгаж санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт даалгалаа.

Мөн Японы Айчи Нагоя хотноо 2026 оны 9 болон 10 дугаар сард болох Азийн XX наадам болон Азийн пара V наадамд оролцох Монголын баг тамирчдын тус улсад байх үеийн хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Ц.Даваасүрэн: Багануурын станцын зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргаад ирвэл би маргааш ч хамаагүй ажлаа өгье
Ц.Даваасүрэн: Багануурын станцын зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргаад ирвэл би маргааш ч хамаагүй ажлаа өгье
 
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!