Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр “...хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогч эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаад энэ сарын 03-ны өдөр нас барсан байна. Холбогдогч Г-г цагдан хорьж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!