
Германы Берлин хотноо үргэлжилж буй эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шийдвэрлэх шатандаа орж, энэ амралтын өдөр 2026 оны дэлхийн аварга тодорно.
Энэ жилийн тэмцээнд дэлхийн шилдэг 16 улсын шигшээ баг өрсөлдөж байгаа бөгөөд есдүгээр сарын 10-нд шөвгийн наймын тоглолтууд өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорсон.
Тэмцээнийг зохион байгуулагч Германы шигшээ баг шөвгийн наймд Бельгийн багийг 93:74-өөр буулган авч, түүхэндээ анх удаа дэлхийн аваргын хагас шигшээд шалгарсан байна. Германы баг хагас шигшээд Францын шигшээтэй тоглох бөгөөд тоглолт энэ сарын 12-нд Берлин хотод болно.
Тэгвэл нөгөө хагас шигшээд АНУ болон Испанийн шигшээ багуудын тоглолтын дараа финалд өрсөлдөх хоёр баг тодорно. Харин шөвгийн наймын тоглолтуудад АНУ Унгарыг 108:56, Франц Хятадыг 90:61-ээр тус тус хожсон бол Испани Австралийг буулган авчээ.
Ийнхүү дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтууд есдүгээр сарын 12-нд, гуравдугаар байрын тоглолт болон аваргын төлөөх ширүүт өрсөлдөөн энэ сарын 13-нд болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!