Шөнийн марафон Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Энэ сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болжээ. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20.00-00.00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль бөгөөд оролцох иргэдийг бүртгэж эхэлсэн байна.

Гүйлтийн төрөл нь 5км, 10км, 21км бол 16 ба түүнээс дээш насны иргэдийг оролцуулна. Харин бүртгэлийн хураамж нь 29,000-100,000 төгрөг байна.

Марафоны үеэр авто замын гүйлт, амьд тоглолт, хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус марафоны ерөнхий зохион байгуулагч байна.

Улсын гарди М.Бадарчийн асуудлаар Бөхийн холбооноос 12.30 цагт мэдээлэл хийнэ
Улсын гарди М.Бадарчийн асуудлаар Бөхийн холбооноос 12.30 цагт мэдээлэл хийнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!