Балба-Төвөдийн хил дээр тохиосон үерийн дараа 9 хоног хонгилд дарагдсан 2 ажилчин амьд гарчээ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 54 секунд

Балба-Төвөдийн хил орчимд болсон үер, хөрсний нуралтын үеэр усан цахилгаан станцын хонгилд дарагдсан хоёр ажилчныг ес хоногийн дараа эсэн мэнд аварчээ.

Тэднийг Балбын Тришула 3А усан цахилгаан станцын төслийн хонгилын 170 метрийн гүнээс аврагчид гаргасан байна. Аврах ажиллагааг Балбын арми зохион байгуулж, эхлээд мастер ажилчин Санжай Шах, дараа нь төслийн удирдагч Кабир Махаржаныг гаргажээ. Шах аврагдсаныхаа дараа хамгийн түрүүнд “Өнөөдөр хэдний өдөр вэ?” хэмээн асуусан байна.

Тэрбээр гамшиг болох үед хяналтын өрөөнд 40-45 ажилчны хамт байсан бөгөөд хонгилд дарагдсан хугацаанд тарни уншин тайвшрахыг хичээж байжээ. Мөн хонгилд байхдаа хэд хэдэн хүний дуу хоолой сонсож, тэдэнтэй холоос хашхирч харилцаж байсан ч зарим нь аврагдаж чадсан эсэх нь тодорхойгүй байна.

Аврагдсан хоёр ажилчныг Катманду хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд Шахын биеийн байдал тогтвортой байгаа бол Махаржан хүнд байдалтай, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж.

Аврах ажиллагааны үеэр мөн нэг хүний цогцос олдсон ч хэн болохыг нь тогтоогоогүй байна. Хонгилд амьд хүн үлдсэн гэх шинж тэмдэг илрээгүй тул аврах ажиллагааг зогсоожээ. Балба болон Төвөдийн зарим нутгийг хамарсан үер, хөрсний нуралтын улмаас усан цахилгаан станцын төслүүд ихээхэн хохирол амссан байна. Тус бүсэд хэрэгжиж буй төслүүдийн ажилчдаас олон хүн сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн  линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!