Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ням-Очир: Эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйн тулд 94-128 мянган төгрөгийн үнэтэй багц сурах бичгээ цахимаар захиалаад 24-72 цагийн дотор хүргэлтээр авах боломжтой болгосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Боловсролын Ерөнхий газраас сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр БЕГ-ын дарга Т.Ням-Очир сурах бичгийн үнэ болон худалдан авах нөхцлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйн тулд 94-128 мянган төгрөгийн үнэтэй багц сурах бичгээ цахимаар захиалаад 24-72 цагийн дотор хүргэлтээр авах боломжтой болгосон. Амжиргааны түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүдийн судалгааг гаргаж, номын сангаар дамжуулж сурах бичиг олгоно. Хөдө орон нутгийн тухайд 5 хоногт гарт нь хүргэгдэнэ. " гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.