
Эмэгтэй уран бүтээлчдийг нэгэн тайзнаа нэгтгэх “FEMININE 2026” тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Тус тоглолт есдүгээр сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд энэ үдшийг бүхэлд нь ягаан өнгийн концепцтой байхаар зохион байгуулж байгаа аж. Зохион байгуулагчдын зүгээс Төв цэнгэлдэхийн ногоон талбайг ягаан өнгөөр шийдэж, тоглолтын онцлог уур амьсгалыг бүрдүүлжээ.
Тэгвэл “FEMININE 2026” тоглолтын тайзнаа МУАЖ Т.Ариунаа, Номинжин, Г.Эрдэнэчимэг, “GALA”, “EXTACY”, “Honeymoon”, “The Wasabies” зэрэг уран бүтээлчид гарах юм.
Тоглолтын зохион байгуулагчид үзэгчдийг ягаан өнгийн хувцастай хүрэлцэн ирж, “ягаан үдэш”-ийг хамтдаа бүрдүүлэхийг уриалжээ.
Мөн тоглолтод оролцох уран бүтээлчид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлд ач холбогдолтой зорилгын хүрээнд нэгдэж, Монгол Улсад ховор байгаа ургийн гажгийг эрт оношлох аппарат авахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!